Жакарта-Палембанг 2018" Азийн наадмын жүдо бөхийн манай улсын тамирчдаас Ө.Дүүрэнбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд, Г.Алтанбагана эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд хэсгээсээ шалгарч алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Г.Алтанбагана Афганистан, Узбекистан, Тажикистан улсын тамирчдыг өмнөх даваанууддаа ялж шигшээ барилдаанд шалгарсан бол Ө.Дүүрэнбаяр Тажикистан, Иран улсын тамирчдыг ялж алтан медалийн төлөө хүч үзэхээр болсон юм.
Өнөөдөр жүдогийн дэвжээнд гарсан дөрвөн тамирчин бүгд медалийн төлөө барилдаанд шалгарсан бөгөөд шигшээ барилдаанууд 17:00 цагаас эхлэх юм байна.
Б.Амир
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 1 )
АЛТ АЛТ ШҮҮҮ!!!!!!!!!!!!! УУХАЙ!!!!!!!!!!!!!