Якутад зодоглох бөхчүүдийн нэр тодорлоо

2018 оны 08 сарын 31

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит эрэгтэйчүүдийн ОУТ есдүгээр сарын 6-8-нд Якутад болно. 11 дэх удаагийн уламжлалт тус тэмцээнд оролцох бөхчүүдийн нэрийг МЧБХ-оос гаргалаа.

Үүнд, 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нарын удирдлага дор хүч үзнэ.

Манай бөхчүүд тус тэмцээнээс гурван алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл, нийт 25 медаль хүртээд байгаа юм.

Нэмж мэдээлэхэд энэхүү тэмцээнд оролцсон тамирчид ирэх аравдугаар сард Унгарын нийслэл Будапештэд болох ДАШТ-д зодоглоно.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (49.0.218.121) 2018 оны 09 сарын 01

dahiad heniigee horloh gj yavj bgaa yum boldoo battulga

0  |  0
Top