Индонези улс 2032 оны олимпийг зохион байгуулахаар өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 02

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо 2032 оны Зуны олимп, паралимпын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж, төслөө боловсруулна гэдгээ мэдэгдээд байна. Тэрээр Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзах үеэрээ энэ тухайгаа мэдэгдэж Томас Бах ч нааштай хүлээн авчээ. Азийн спортын 18 дугаар наадмыг эх орондоо амжилттай зохион байгуулж буй тус улс олимпийн наадмыг ч амжилттай зохион байгуулах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм.

2032 оны зуны олимпийг зохион байгуулах өрсөлдөөнд Энэтхэг, Австрали, Хятад улс оролцох хүсэлтэй байгаагаа өнгөрсөн хугацаанд мэдэгдсэн билээ. Энэтхэгийн Засаг захиргаа Шинэ Дели хотноо олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн бол БНХАУ Шанхай хотод, Австрали улс Брисбан хотноо зохион байгуулах хүсэлтээ илгээсэн байна. БНХАУ өмнө нь 2008 онд нийслэл Бээжин хотод, Австрали улс 2000 онд Сидней хотод олимпийн наадам зохион байгуулсан туршлагатай бол Энэтхэг, Индонези улсад зохион байгуулагдаж байгаагүй билээ.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top