Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын хоккейн холбооны урилгаар ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Хоккейн холбооны ерөнхийлөгч, хоккейн спортын домогт тамирчин Владислав Александрович Третьяк манай улсад ирнэ.
Тэрбээр маргааш /2018.09.04/ “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм. Хоккейн спортыг сонирхогчид маргааш 09:00 цагаас Туушин зочид буудлын Сүлд танхимд хүрэлцэн ирж чөлөөтэй ярилцаж, хамт зургаа татуулах боломжтой.
Владислав Третьяк нь Олимпийн гурван удаагийн аварга, нэг удаагийн мөнгөн медальт, 10 удаагийн дэлхийн аварга, NHL Challenge Cup болон Канадын Цом тэмцээний аварга багийн бүрэлдэхүүнд үндсэн хаалгачаар тоглож байсан нэгэн билээ. Олон улсын хоккейн холбооноос түүнийг спортын ертөнцийн түүхэн дэх бүх цаг үеийн шилдэг 6 хаалгачийн нэгээр тодруулсан байдаг.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )