ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн энэ сарын 6-8-нд Саха хотын «Триумф» ордонд болно.
Нэрт дасгалжуулагчийн 90 насны ойд зориулж буй 11 дэх удаагийн тэмцээний шагналын санг Якутын чөлөөт бөхийн холбоо 180 мянган ам.доллар /алт 7000, мөнгө 5000, хүрэл 3000/ болгож өсгөсөн. Энэ нь өдгөө болж буй чөлөөт бөхийн тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай нь юм. Тиймээс дэлхийн хүчтэнүүд Якутын дэвжээнд олноор зодоглох нь ээ.
Тухайлбал эзэн орноос олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, Европын гурван удаагийн аварга Анзор Уришев, Европын анхдугаар наадмын аварга Алескандр Богомоев, Европын аварга Анзор Болтукаев, Артур Найфанов, Иранаас “Рио-2016” олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Франк Чамизо, Иранаас ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт Реза Яздани, олимпийн мөнгө, хүрэл медальт Комейл Гасеми, Армениас 2013 оны дэлхийн аварга Давид Сафарян, Туркээс олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Селим Яшар, Европын гурван удаагийн аварга Чингисхан Эрдоган, Узбекистанаас олимп, ДАШТ-ий медальт Ихтиор Наврузов, Японоос “Рио-2016” олимпийн наадмын дэд аварга Рей Хигүчи, Унгараас олимп, ДАШТ-ий хүрэл медальт Габор Хатош, Беларусиас “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Ибрагим Саидов, ДАШТ-ий хүрэл медальт Владислав Андреев, Азербайжанаас ДАШТ-ий хүрэл медальт Ахмеднаби Гварзатилов, Энэтхэгээс Азийн аварга Сандип Томар тэргүүтэй шилдгүүд хүч үзнэ.
Манай улсаас тус тэмцээнд ДАШТ-ийн хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга Г.Мандахнаран, Э.Бэхбаяр тэргүүтэй 10 тамирчин зодоглоно.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Том сорилго болох нь ээ.ДАШТ ий өнгийг харж болох тэмцээн.Бүгдэд нь өндөр амжилт хүсье
Manai 2 amjilttai oroltsoh baih bumburtsgiin tulaan boloh n dee .Mundag sh de manaihan