Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Эрүүл мэндийн газар, музей, номын сан болон "Мөнхийн тун" ЭХНБ-ын салбар, "Сандитис" шүдний эмнэлэгтэй хамтран "Жаннур" асрамжийн дотуур байранд "Хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнсний аюулгүй байдал" сайн үйлсийн өдөрлөг аяныг зохион байгуулав.
Өдөрлөгийн үеэр амны хөндийн эрүүл мэнд, охидын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хаяг шошгоны талаар сургалт явуулж, эмч нар хүүхдүүдэд шүдний үзлэг хийж, зөвлөгөө өгч, аймгийн Номын сангаас 45 уншлагын карт нээж, аймгийн Музей үзүүллээ.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )