Азийн наадамд түрүүлсэн П.Орхоны медалийг хураалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

Азийн олимпийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар Индонезид болсон Азийн 18 дугаар наадмын чөлөөт бөхийн 62 кг жинд аваргалсан П.Орхоны аваргын алтан медалийг хураах шийдвэр гаргажээ. Түүний цуснаас шинжилгээ авахад станозолол гэх бодис илэрсэн байна.

“Азийн олимпийн зөвлөл тамирчдад зөв, ёс зүйтэй байхыг уриалдаг. Үүнийгээ ч биелүүлэх гэж хичээж байгаа. Олимпийн наадам, их спорт гэдэг ариун нандин, цэвэр өрсөлдөөн байх ёстой. Тиймээс бид дээрх шийдвэрийг гаргалаа” гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Станозолол нь Азийн олимпийн зөвлөлөөс хориглосон 10 бэлдмэлийн нэг бөгөөд 2016 оны өргөтгөсөн хурлаар энэ бодисыг нэмсэн байна. Түүнчлэн Азийн танхимын аваргын үеэр манай улсын дөрвөн бөхөөс мөн ийм төрлийн бодис илэрч шинжилгээнд бүдэрч байсан юм.

Энэ жил 24 настай П.Орхон нь 2016-2018 онд Иван Ярыгины алтан гран прид гурван жил дараалан түрүүлж, Бишкек-д болсон Азийн аваргад түрүүлэн, 2017 оны Парисын дэлхийн аваргад түрүүлж байсан шилдэг бөхийн нэг юм.

Азийн наадмын аваргын цолыг нь хурааснаар энэ жинд мөнгөн медаль хүртсэн Киргизстаны Айсулу Тинибековад алтан медалийг олгохоор болсон байна.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cc(172.56.3.23) 2025 оны 03 сарын 13

Hoolond n um hiij dee oor yu baiv gej

1  |  0
G(66.181.160.118) 2025 оны 03 сарын 13

Mash haramsaltai surgamjtai ym bolloo.Bagah nar nash muu bnda.Hairan saihan ohinig balalchihlaa daa

1  |  0
pro(66.181.161.69) 2025 оны 03 сарын 13

Vnheer haramsaltai bn

1  |  0
dangaa (202.55.180.58) 2025 оны 03 сарын 13

Orhoniig olmfod altan medali avna gedgiig delhiin choloot bohiinhon medej baican neg jind uzdeg hun ni ataa horcol baih

1  |  0
Иргэн(66.181.177.21) 2025 оны 03 сарын 13

Тэр хорлосон новш сайн аа үзэхгүй.. Бас дасгалжуулагчын хараа хяналт маш муу бн. Хайран охин минь...

1  |  0
Зочин(202.21.101.186) 2025 оны 03 сарын 13

Хайран охин...... үнэхээр хэлэх ч үг олдохгүй юмаа.

1  |  0
Zochin(66.181.160.102) 2025 оны 03 сарын 13

Za araichdee yh argagvill horlol¡¡¡¡

1  |  0
Зочин(103.26.195.85) 2025 оны 03 сарын 13

Яах аргагүй хоролсон байна л даа түрүүчийн тэмцээнүүдэд тасархай шинжилгээнүүд нь зүгээр гарч байсан хүн шүү дээ тэр гаа өгсөн хоол хийж өгсөн гээд байгаа хүн нь орхон г хоролоод зогсохгүй монголыг хоролсон ялтан болж таарах вий

1  |  0
өө(202.70.37.34) 2025 оны 03 сарын 13

дасгалжуулагч буруу

1  |  0
cry(66.181.161.102) 2025 оны 03 сарын 13

хорлогдсон нь үнэн шт холбогдсон хүмүүсийн нүгэл нь нүдээрээ гарах өдөр ирнээ

1  |  0
Мөнхзул(202.179.10.66) 2025 оны 03 сарын 13

сайн явхад садаа мундахгүй гэдэг л байхдаа Эмчилгээтэй нь холбоотой юм бол уу өөр хөндлөнгийн зүйл байна уу . гэсэн ч дэлхийн тавцанд хүч бяраа харуулсан шүүдээ нас байна бүү шантар амжилт хүсье

1  |  0
иргэн(202.179.26.202) 2025 оны 03 сарын 13

өө хөөрхий энэ Эмэгтэйн хувьд дараагийн Олимп Будаа ингээд Бөхийн карьер нь дууслаа даа хөөрхий Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ гэж үг байдаг даа одоо яая гэхэв дээ яалт ч үгүй Хэрэглэсэн нь Нотлогдчихсон болохоор

1  |  0
иргэн(202.9.43.251) 2025 оны 03 сарын 13

Яасан харамсалтай мэдээ вэ. Эмчилгээтэй нь холбоотой байсан боловуу. За яая гэхэв. Чамд ирээдүй бий. Чи бол монголын бахархал. Унаж босож тэмцдэг хорвоо юм чинь цааш тэмүүлэх л хэрэгтэй.

1  |  0
Бодрох(202.126.88.34) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр харамсалтай, манай эмэгтэйчүүдийг нэрийг олимп, дэлхийд гаргах дэлхийд гаргаж болох бүх амжилтыг хийж чадах агуу тамирчин маань ид барилдах үедээ ийм байдалд орж байгаа нь үнэхээр харамсаад барахгүй байна.Энэ бол зүгээр нэг санамсаргүй зүйл биш байх, ямар нэгэн гадны нөлөө орж, хорлогдсон байх гэж бодож байна.Үнэхээр дэлхийд тасарчихаад хэн ч зогсоож чадахаа болиод байсан юм даа. Дахиж ийм хүн гарахад маш их цаг хугацаа, хөдөлмөр орно. Үнэхээр харамсаж байна

1  |  0
Fen(103.229.122.236) 2025 оны 03 сарын 13

Hairan boh muu humuust horlogdchihloo doo sdaaaa

1  |  0
ЧС(124.158.126.197) 2025 оны 03 сарын 13

ОРХОН ОХИН ХОРЛОГДЛОО

1  |  0
Sdak(139.5.218.77) 2025 оны 03 сарын 13

Genco suga hiij bgaa ajil shd

1  |  0
Top