Т.Тулга, Ө.Батзул нар хагас шигшээд шалгарлаа

2018 оны 09 сарын 06

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн энэ сарын 06-08-ны  өдрүүдэд Якутад болж байна.

Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болжээ. Үүнээс 65 кг-ын жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга, 97 кг-д ОУХМ Өлзийсайханы Батзул нар хагас шигшээд шалгарсан талаар МЧБХ-оос мэдээллээ.

Т.Тулга Красноярскийн Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчиг ялж хагас шигшээд Буриадын Баяр Цыреновтой, Ө.Батзул Красноярскийн Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуровыг ялж хагас шигшээд Красноярскийн Эрик Жиоевтой тус тус хүч үзнэ.

74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 1/8 шигшээд эзэн орны Герман Устиновт, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн шөвгийн наймд Ираны Акбар Базригалехт ялагдсан. Тэдний өрсөлдөгчид шигшээд шалгарвал манай бөхчүүдэд дагах барилдаан гарах юм. Хагас шигшээ барилдаан манай цагаар 17:00 цагт болно.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top