“Kincora Copper” компани “Хүрэл үнэг” төслийн хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

“Kincora Copper” компани “Хүрэл үнэг” төслийн хайгуулын ажлаа үргэлжлүүлж байгаа гэж мэдээллээ. Дорноговь аймгийн нутагт БНХАУ-н хилээс 190 км зайд орших “Хүрэл үнэг” талбайн судалгаа аль 2008 оноос эхэлсэн юм. Одоогоор албан ёсоор ашиглаж эхлээгүй уг талбайд өндөр эрдэсжилт бүхий шинэ хэсгүүд илэрсэн тухай компанийн удирдлагууд мэдээлсэн байна.

“Хүрэл үнэг” төслийн талбайн баруун хэсэг нь МАК-н “Сэрвэн сухайт” ил уурхайтай хиллэж буй аж. Түүнчлэн тус компани Зүүн цагаан суварга төслийн геофизик болон IP судалгааг хийж дуусгажээ. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уг компанийн хувьцааны ханш 18.2 хувиар буурч, 0.16 канад доллар болжээ. Он гарснаас хойш тус компанийн хувьцаа 64 хувиар буурсан юм. Хөрөнгийн зах зээлд амжилтгүй яваа тус компани “Хүрэл үнэг” төсөлд ихээхэн найдлага тавьж буй ажээ.

Б.Азаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top