Одоогийн байдлаар манай хоёр бөх аваргын алтан медалийн төлөө барилдаж, нэг бөх дагах барилдаан хийхээр боллоо.
Тодруулбал, өнөөдөр 97 кг-ын жинд “Тахтийн цом”-ын хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Өлзийсайханы Батзул алтан медалийн төлөө Азербайжаны Нурмагомед Гажиевтэй хүч үзнэ. Тэрбээр өчигдөр Красноярскийн Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуров, Красноярскийн Эрик Жиоевыг тус бүр ялснаар шигшээд шалгарсан юм.
Мөн өчигдөр 65 кг-ын жинд 2015 оны өсвөр үеийн Азийн аварга, 2018 оны “Тахтийн цом” ОУТ-ий аварга, ОУХМ Т.Тулга Красноярскийн Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчи, Буриадын Баяр Цыренов ялсан юм. Тэрбээр өнөөдөр өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатарын дэвжээнд түрүүлсэн нутгийн бөх Виктор Рассадинтай алтын төлөө барилдана.
Түүнчлэн өнөөдөр 86 кг-д “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ О.Үйтүмэн дагах барилдаан хийнэ. Түүнийг ялсан Ираны Акбар Базригалех хагас шигшээд Финландын Хейног оноогоор цэвэр ялсан.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )