Индонезид болсон Азийн 18 дугаар наадамд 62 кг жинд түрүүлсэн ч сэргээш хэрэглэсэн гэх шалтгаанаар медалиа хураалгасан П.Орхоны асуудлыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо хэлэлцэж байна. Хурлаар П.Орхоны барилдах эрхийг түр хугацаагаар хасах, томоохон тэмцээнүүдэд оролцох эрхийг нь хасах зэргийг хэлэлцэх юм.
Шинжилгээгээр түүнээс станозолол гэх бодис илэрсэн нь Азийн олимпийн зөвлөлийн хориотой бэлдмэлийн жагсаалтад багтсан байжээ. Өнгөрсөн онд зохиогдсон Азийн танхимын аваргын үеэр дөрвөн бөхөөс мөн адил сэргээш илэрч байсан түүхтэй.
Одоогоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Спортын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар барилдах эрхийг хасах хүртэл асуудал хүндрээгүй гэж мэдэгдэж байгаа билээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Aldaa gargaad l bvl tamirchnii ner hund, tsaashid usuh cariert n muugaar nuluulunu. Gants ene ohind ch bish busad tamirchdad ch tom surgamj bolloo! Shinjleh uhaan hugjsun ene ued tsus, shees, er n hunees garch boloh bukh zuilees n deej avaad, ymar turuliin em taria, bodis uuj hereglesniig n heldeg bolson tsag shu de!?
Эрхийг нь битгий хасаасай. Урамтай, зоригтой, дайчин барилдаантай авъяаслаг тамирчинг маань бүгд л зүрхээ даран залбирч өршөөгөөсэй гэж хүслээ шивнэн байна.
HAIRAN HUUHED ERH NI HASAGDBAL MGL HOHIRNO TENGER IBEEG DEE
Тэр муу хзийн аваргын ганц мёдалиар дутах биш дээ харин хамгийн гол нь олипод л орллцох эрх хэрэгтэй
Тэнгэртээ залбираадл сууж байя даа
Тэнгэртээ залбираадл сууж байя даа