“Петро Матад”-ын хайгуулын V талбайн өрөмдлөг ирэх онд дуусна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 08

“Петро Матад” компани хайгуулын талбайн V болон XX хэсэгт өрөмдлөг хийхээр болжээ. Компанийн зүгээс уг төслийг “Цасны ирвэс 1” гэж нэрлэсэн байна. Өнгөрсөн долдугаар сард хайгуулын талбайн V хэсэгт өрөмдлөг хийж эхэлсэн бөгөөд өрөмдлөгийн ажил дуусах шатандаа явж буй аж. Компанийн удирдлагуудын хэлж буйгаар 2019 оны хоёрдугаар хагас гэхэд V хэсгийн өрөмдлөгийн ажил бүрэн дуусах товтой байгаа ажээ.

Одоогоор хайгуулын талбайн XX хэсэгт хийх өрөмдлөгийн ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа ч 2019 оны хавар эхэлж магадгүй байна. Газрын тосны хайгуулын “Петро Матад” компани хайгуулын ажил амжилттай үргэлжилж байгааг нэмж дурджээ. Хайгуулын талбайн V хэсэгт 2013 оноос эхлэн судалгаа хийж эхэлсэн юм.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top