Лейкерсийнхэн ирэх зун Клей Томпсонг авахаар зэхэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 08

NBA-н өнөө цагийн нүүр царай “Хаан” Леброн Жеймсийг багтаа нэгтгэсэн Лос Анжелелс Лейкерс баг ирэх зуны солилцоогоор Клей Томпсонг онилно гэдгээ мэдэгджээ. Учир нь ирэх зун Клей Томпсон чөлөөт агент болох юм. Лейкерсийн удирдлагууд одооноос хэлэлцээгээ эхлүүлж Клей Томпсонтой хоёр удаа уулзаад амжжээ.

Леброн Жеймсийн зүгээс түүнийг багтаа нэгдэхэд баяртай байгаа бөгөөд Лейкерсийнхэн плей-оффт эргэн ирж, хуучны амжилтаа гаргах цаг нь болсон гэж үзэж буй аж. Одоогоор энэ тухай Голден Стейт Уарриорс болон Клей Томпсон ч олон нийтэд ам нээгээгүй байгаа билээ. Хэрэв ирэх зуны солилцоогоор Клей Томпсон “нуур”-ынханд нэгдвэл бүрэлдэхүүн хүчирхэгжиж, өрсөлдөөнийг сонирхолтой болгох нь дамжиггүй юм.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top