Xanadu Mines: Хармагтайн ордод 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 08

Xanadu Mines компанийн “Хармагтай”-н орд газрын хайгуулын ажил амжилттай үргэлжилж байгаа гэж тус компанийн удирдлагууд мэдээллээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 25 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг уг орд газарт хийсэн байна. Одоогоор зөвхөн судалгаа үргэлжилж, өрөмдлөгийн шатандаа яваа аж. Судалгааны явцад алт болон зэсийн хэд, хэдэн нөөц илэрсэн байна.

“Төслийн эхний шатыг бид 10 жил байхаар тооцсон. Гэхдээ ажил маш амжилттай урагшилж байгаа. Одоогоор өрөмдлөгийн таван нүхтэй байна. Ирэх арваннэгдүгээр сард ч гэсэн бид судлын судалгаагаа үргэлжлүүлнэ. Оны сүүл гэхэд ерөнхий дүр зураг нь тодорхой болох байх” гэж Xanadu Mines компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стюарт ярилаа.

Улаанбаатар хотоос урагш 420 км Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Хармагтайн зэс алтны орд нь алтны нөөц 38 тонн, зэсийн нөөц нь 348 мянган тонн гэж тогтоогдсон байдаг. Гаднын хөрөнгө оруулагчид төслийн эхний шатны ажилд тун ам сайтай байгаа ажээ.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани он гарснаас хойш хувьцааны ханш нь алгуур ч гэсэн өсч буй нь сүүлийн гурван жилд байгаагүй сайн үзүүлэлт гэж компанийн зүгээс онцолж байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.180.126) 2018 оны 09 сарын 10

монголд ямар ашиг байна ашигт малтмал гарлаа гээд бид гуйлгачин хэвээр л байгаа биз дээ

0  |  0
Ml(202.9.41.20) 2018 оны 09 сарын 10

Zes say tonnor bailgvi de

0  |  0
Top