Америкийн нээлттэй тэмцээнд Новак Жокович түрүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 10

Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Америкийн нээлттэй тэмцээнд Сербийн теннисч Новак Жокович түрүүлж их дуулгын 14 дэх түрүүгээ хүртлээ. Ингэснээр тэрээр АНУ-н нэрт теннисч Пит Сампрастай тэнцэж байгаа юм.

Америкийн нээлттэй тэмцээний аваргын төлөө тэрээр Аргентиний теннисч Хуан Мартин дел Потротой учраа таарч 6-3, 7-6, 7-4, 6-3 харьцаагаар дөрвөн сетэд буулган авсан юм. Сербийн теннисч Новак Жокович өнгөрсөн дөрөвдүгээр сард Уимблдоны тэмцээнд ялалт байгуулсан билээ. Аргентины Хуан Мартин дел Потро хамгийн сүүлд 2009 онд Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байснаасаа хойш анх удаагаа шигшээ тоглолтод шалгарч үлдсэн нь энэ болсон билээ.

Новак Жокович түрүүлснээр 3.8 сая ам.доллар, үзүүрлэсэн Хуан Мартин дел Потро 1.8 сая ам.долларын шагнал хүртсэн юм.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top