Монгол Улс Оросын хийг Хятад руу дамжуулах замаар ашиг олохоор тооцоолж байна. Саяхан Ерөнхийлөгч Путин Монголын газар нутгаар дамжуулан хийн хоолой барих санааг дэмжсэн юм. Гэхдээ Хятадад хөндлөнгийн оролцоо огтхон ч хэрэггүй. Орос-Украины хийн асуудлаарх маргаан Хятадад таалагдаагүй л болов уу. Тэгээд ч бодит байдал дээр Орос тэр өөр санаа агуулж байгаа.
Монгол Улс Оросоос өөрийн газар нутгаар дамжуулан Хятад руу хийн хоолой тавих асуудал дээр хамтран ажиллахад бэлэн байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнын эдийн засгийн форум дээр мэдэгдсэн билээ. Тэрээр манай талын саналыг дэмжсэнд ерөнхийлөгч Путинд талархал илэрхийлээд БНХАУ-ын дарга Ши Жинпин мөн дэмжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн. Бид энэхүү төслийг хэрэгжүүлэх эрх зүйн тогтвортой орчинг бий болгоход бэлэн байна гэж Монголын тэргүүн нэмж хэлсэн юм.
Өнгөрсөн 6 дугар сард үнэхээр Ерөнхийлөгч Путин Х.Баттулга, Ши Жинпин нартай уулзахдаа Орос улс Оросоос Хятад руу Монголын газар нутгаар дамжуулан газрын тос болон хий дамжуулах хоолой барих Монголын саналыг дэмжиж буйгаа мэдэгдэж байсан. Бид бүхэлд нь дэмжиж байна. Энэ бол сайхан санаа. Гэхдээ мэдээж хэрэг энэ тохиолдолд ТЗҮ-г сайтар боловсруулах хэрэгтэй хэмээн Оросын Ерөнхийлөгч хэлжээ.
Энэхүү төсөлд ирээдүй бий юу?
Орос өнөөг хүртэл хэний ч оролцоогүй Хятад руу хий нийлүүлсээр ирснийг бид бүгд мэднэ. 2014 онд Москва дорнын чиглэлийн гэх тодотголтой “Сила Сибири” хийн хоолойгоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх түүхэн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу Дорнод Сибирийн ордуудаас /Якутын Чаяндинск, Эрхүү мужийн Ковыктинскийн ордууд/ олборлосон хий оросын дотоодын зах зээл болон Хятадад нийлүүлэх юм. Хий дамжуулах хоолой баригдаж дууссан бөгөөд одоо хийн хоолойн 40 км шугамын хэсгийг л гагнах үлдээд байна. Анхны нийлүүлэлтийг 2019 оны сүүлээр хийхээр төлөвлөж байгаа билээ. Гэрээ ёсоор 30 жилийн турш 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 38 тэрбум куб метр хийг жилд нийлүүлэх юм. Тэр үед л баруун чиглэлийн “Сила Сибири-2” хийн хоолойг Хятад руу тавих асуудал яригдаж эхэлсэн билээ. Энэ нь Ямало-Ненецкийн автономит тойргоос Алтайн хязгаараар дамжуулан Хятадын баруун хойд хэсэгт жилд 30 тэрбум куб метр хий нийлүүлэх тухай асуудал юм.
Гэсэн хэдий ч нийлүүлэлтийн хэмжээг тохиролцох асуудал сунжирчээ. Гэрээнд өнөөг хүртэл гарын үсэг зураагүй байгаа юм. Бээжин үнийн асуудал дээр ширүүн наймалцаж байна. Хийн өртөг одоогоор хэлэлцэгдэж буй цорын ганц асуудал юм гэж ОХУ-ын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн ахлах шинжээч Игорь Юшков хэлж байна. Ер нь хийн хоолоойг Монголоор дамжуулах үлгэр мэт төсөл бол “Сила Сибири-2” төслийн нэг хувилбар юм.
Хийн хоолойг Монголоор дамжуулахыг дэмжсэнээр Владимир Путин хэрэв та нар хийн хоолойг манай баруун хилээр шууд дамжуулан барихыг хүсэхгүй байгаа бол Монголын газар нутгаар дамжуулая гэсэн Хятадад битүүхэн ойлгуулах санаа юм. Энэ тохиололд зай нь богиносох юм. Учир нь зүүн эргийн хятадуудад хий хэрэгтэй байгаа хэмээн Юшков ярилаа.
Монголоор дамжуулах нь Хятадад огтхон ч хэрэггүй. Энэ нөхцөл байдалд Монгол Улс хялбархан дуу муутай дамжуулагч болон хувирч /тухайн үед Украин ийм болсон/ Москва, Бээжин хоёрыг хавхлагийг хаахаар шантаажлах, хийн дайн өдөөж болох талтай. Аманд орсон шар тос л гэсэн үг. Тиймээс хийн хоолойг Монголоор дамжуулах хувилбар нь илүүтэйгээр Москвагийн зүгээс Хятадыг Газпромтой идэвхтэй яриа хэлэлцээ хийхэд нь түлхэц өгөх гэсэн оролдлого юм.
Хятадын тал Оросын хийн үнийг хямдруулахыг эрмэлзэж байсан ч харин Газпром буулт хийгэгүй билээ. Юшковын хэлснээр Газпром Хятадын зах зээл рүү Европ шиг адил ашигтайгаар нийлүүлэхийг хүсч байгаа. Учир нь “Баруун Сибирь” гэсэн нэг л түүхийн эдийн бааз бий хэмээн Юшков тайлбарлаж байна.
Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр “Сила Сибири-2” төслийн талаарх хэлэлцээ илүү эрчтэй дахин сэргэсэн. Путинтэй хийсэн хэлэлцээний үеэр Ши Жинпин баруун маршруутаар хий нийлүүлэх гэрээг ойрын үед харилцан тохиролцох зорилт тавьсан. Техникийн бүхий л нөхцлүүдийг тохирсон байгаа бөгөөд хэдхэн зүйлийг тохирох үлдсэн тухай ОХУ-ын эрчим хүчний сайд Александр Новак Лхагва гарагт мэдэгдэв. Энэ гэрээг байгуулах үед хийн хоолойг Монголоор дамжуулах санаа ач холбогдлоо алдах юм. Хэлэлцээ удаан явагдаж байна. Гэхдээ Хятад нүүрснээс хийн хэрэглээ рүү эрчимтэй шилжиж байгаа болон Хятадад хий нийлүүлдэг Туркмен улсад тогтворгүй байдал үүссэн зэрэг нөхцөл байдал Бээжинг Оростой түргэн гэрээ байгуулахад хүргэжээ.
Өнгөрсөн жил Хятад улс дах хийн хэрэглээ 15 гаруй хувиар өсч 237 тэрбум куб метрт хүрсэн бөгөө энэ оны эхний хагаст 17.5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Ингэхдээ дотоодын олборлолтыг бодвол хэрэглээ нь илүү хурдацтайгаа нэмэгдэж байгаа аж. 2018 оны энхий хагаст Хятад улс байгалийн хийн импортын хэмжээгээр Японыг ардаа орхиж дэлхийд тэргүүлэв.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал Хятад улсад хийж буй хийн экспортын хэмжээ 35 хувь өсч 58.4 тэрбум куб метр болжээ.
Мэдээж хэрэг транзит улс болж ямар нэгэн өөр эх үүсвэр хайлгүйгээр Оросын хийг худалдан авах боломжтой болох нь Монголд ашигтай байх байсан. Гэсэн хэдий ч Монголоор дайрах энэхүү чиглэл одоогоор “амьдрах эрхгүй” л байна. Дээрээс нь Дорнын эдийн засгийн форум дээр Орос, Хятад хоёр “Сила Сибири-2”-ын талаар хийж буй хэлэлцээ дуусах шатандаа орсон тухай зарлачихсан билээ.
Нөгөө талаар, Монгол саяхныг болтол Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихаар төлөвлөж байсан бөгөөд экологийн үнэлгээ хийсний эцэст энэ нь Байгаль нуурын экосистемийг эрсдэлд оруулж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Хийн хоолойтой болох асуудал бүтэхгүйтвэл Байгаль нууранд хор хөнөөлтэй санаанаасаа татгалзсаных нь хариуд Орос улс өөр нэгэн зүйл Монголд санал болгох хэрэг гарах нь.
Эх сурвалж: “Взгляд” сонин
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
ALI OIRHON SHUGAM
Ene 2 too uigagui naimaaltsah heregtei. Neg l ashigtai yum bariad avbal jingiin tuuhai manaih ruu ergene. Shantrahgui l baih heregtei.