Төрсөн эцгээ хөнөөсөн гурван охин аавынхаа дарамтаас болж галзуурсан байсан уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

Москвад өнгөрсөн долдугаар сард гурван охин нь нийлэн эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Охидын аав болох 57 настай Михаил Хачатурян нь гэр бүлээ дарамталдаг, буруу аргаар мөнгө олж, хар тамхи хэрэглэж, худалддаг нэгэн байсан нь тогтоогдсон. Өдгөө урьдчилан хорих газарт байгаа охидыг хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр бүлэглэж хүний аминд хүрсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. 17, 18, 19 настай тэднийг 8-20 жилийн ял хүлээж байгаа талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Тэгвэл энэ сарын 9-нд охидын хамгийн багыг нь урьдчилан хорих газрын сэтгэцийн эмгэгийн тасагт аваачжээ. Охиныг хагас галзуурсан гэж үзэж байгаа аж. Шүүх хурлын дараа 17 настай Марияг хаалттай эмчилгээний төвд аваачих ёстой гэнэ. Түүний хоёр эгчийн сэтгэлзүйн байдлыг ч шалгах аж. Хэрвээ эмнэлгийн үзлэгээр охидыг эцгийнхээ удаан хугацааны дарамт шахалтаас болж хийж буй үйлдлээ ухаарах сөхөөгүй байсан гэж тогтоовол шүүх хурлын дараа ч сэтгэлзүйн төвд эмчлэх гэнэ.

Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.111) 2018 оны 09 сарын 17

Зөвхөн зодуур нүдүүр зэргийн дарамт биш бас бэлгийн дарамт бсан бх. Хар багаас нь ээлжилж хүчинддэг бсан болоол тэсэхээ болиод хөнөөгөө биз. Хөөрхий охид.

0  |  0
.(202.9.40.65) 2018 оны 09 сарын 17

Энэ Хачатуряны талаар Оросын тв-үүд байсгээд мэдээлж байна. Аймаар хэрэг болжээ. үХЭХ МӨРТӨӨ ҮХЭХГҮЙ ОХИДУУДАА ШОРОН РУУ ЯВУУЛЛАА ДАА.

0  |  0
Zochin(43.242.243.248) 2018 оны 09 сарын 15

uhej daldrahdaa ur huuheddee gai bolson har tamhichin huur

0  |  0
Зочин(202.9.40.236) 2018 оны 09 сарын 15

Хар тамхи хэрэглэж байсан бол эцэг нь хүн биш чөтгөр болсон гэсэн үг. Хар тамхи татаад хүний санаа сэтгэл өөрчлөгдөж охидоо хүчиндэх, зодох зэрэг гаж донтой болно. Биеэ хамгаалсан охидын зөв байж дээ. Тэд эцгийн болон өөрсдийн нэрээ бодоод хүчиндсэн энэ тэр гэж хэлж чадахгүй байгаа л даа.

0  |  0
Top