2019 оны ДАШТ-ийг зохион байгуулах хотын нэр АСТАНА-д шилжив

2018 оны 09 сарын 15
Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос Токиогийн олимпийн наадмын өмнөх жилийн буюу 2019 оны бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрхийг Казахстаны Алматыд өгсөн билээ. Уг шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард Италийн нийслэл Ромд болсон товчооны гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн юм. Тэгвэл үл мэдэгдэх шалтгааны улмаас Алматы хотын оронд шинэ нийслэл Астанад ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулахаар болсон талаар МЧБХ-оос мэдээллээ. Түүнчлэн тэмцээний товыг  2019 оны есдүгээр сарын 14-22-ны өдрүүдэд болно гэж албан ёсоор зарлажээ. “Астана-2019” ДАШТ-д олимпийн жингүүдэд эхний зургаан байрт орсон тамирчин Токиогийн олимпийн эрх авах юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.171) 2018 оны 09 сарын 14

Челеетийн дэвжээний алчууруудад Алматы нь байна уу Астана нь байна уу ямар ялгаа байна, ялгаагуй шал арчаад л дуусахаас хойш

0  |  0
Top