Elixir Petroleum компани Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Petroleum” компани Монгол Улсын засгийн газартай “Golden Horde” компаниар дамжуулан бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар тохиролцжээ.

Өмнөговь аймгийн Номгон суманд байрлах “Номгон-9” хайгуулын талбайд метан хийн хайгуул хийхээр төлөвлөж байгаа “Golden Horde” компани нөөц хангалттай гэж үзэж байгаа юм. Тус компанийн хувьцаа сүүлийн хоногуудад 0.06 австрали долларт тогтвортой байгаа аж. “Elixir Petroleum” компани “Golden Horde” компанийн 79 сая ширхэг хувьцааг худалдаж авах гэрээг байгуулаад байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард “Elixir Petroleum” компанийн удирдлагууд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлаар уулзах хүсэлтээ илэрхийлж байжээ. “Golden Horde” компани хайгуулын ажилдаа зориулж одоогийн байдлаар 1.25 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top