ЗАВХАН: Улсын гарьд Б.Гончигдамба нар нутаг орныхондоо тусалж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

Завхан аймгийн Даян бөхийн дэвжээний бөхчүүд хамтран нутаг орныхоо зон олны төлөө сайн үйлсийн аян  өрнүүлж эхэлжээ. Тод манлай уяач Д.Дагвадорж, Улсын гарьд Б.Гончигдамба нар ахлан саяхан Завхан аймгийн Отгон сумын амжиргааны түвшин доогуур зургаан айл тус бүрт тугалтай үнээ хоёрыг бэлэглэжээ. Мөн сумын багийн эмч нарт мотоцикл бэлэглэсэн нь нутгийн ард олны талархлыг хүлээгээд байна.

Тэд тусламжийн аянаа Улаанбаатар хотоос эхлүүлсэн бөгөөд Эх нялхасын төвд нярайн өлгий хандивлан эх орныхоо ирээдүйн эздийн ээж аавыг баярлуулжээ. Дашрамд дурдахад, Завхан аймгийн Отгон сум нь өнөө жилийн Улсын баяр наадмаар тав давж Улсын начны болзол хангасан Т.Бэгзсүрэнгийн уугуул нутаг аж. Бөхийн дэвжээний хамт олон нь түүний начин цолонд хүндэтгэл үзүүлэн нэгэн шинэ жишиг тогтоож буй нь энэ аж.

Л.Зул

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(202.131.246.238) 2018 оны 09 сарын 19

сайг байна яг хэрэгтэй газар нь хэрэгтэй зүйлийг онож хийх хэрэгтэй

0  |  0
Top