“Токио-1964”, “Мехико-1968”, “Мюнхен-1972” олимпийн наадам, дэлхийн долоон удаагийн аварга, Беларусийн алдарт бөх Александр Медведийн нэрэмжит чөлөөт бөхийн ОУТ энэ сарын 14-16-нд Беларусийн нийслэл Минскт боллоо.
Тус тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор манай улсын эрэгтэй нэг, эмэгтэй таван тамирчин хүч үзсэн.
Тэднээс эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг нар алтан медаль хүртэж, ОУХМ Э.Даваачимэг хүрэл медалийн эзэн боллоо.
48 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Азербайжан, АНУ, Беларусь, Болгар, БНХАУ, Туркменистан, Серб, Словак, Украин, ОХУ, Бразил, Колумб, Кыргызстан, Казахстан, Унгар, Македон, Монгол, Энэтхэг, Литва, Турк, Перу, Катар, Франц гэсэн 23 орны орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна өшөө амжилт хүсьe та хэд маань л цөөхөн Монголчуудаа баярлуулах юм даа