УИХ-ын гишүүн, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделханы санаачилгаар тус аймгийн Өлгий сумын Гуравдугаар багийн нутаг дэвсгэрт 350 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих шав тавих ёслол боллоо. Сургууль цэцэрлэгийн цогцолборыг ирэх онд ашиглалтад хүлээлгэн өгөх бөгөөд гүйцэтгэгчээр барилгын Агайын ХХК шалгаран ажлаа ийнхүү эхлүүлжээ.
Барилгын нийт зардалд 3,5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд өнөө жилийн төсөвт хоёр тэрбумыг тусгаж, үлдсэнийг нь дараа жилийн төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Тус бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсоноор Өлгий хотын 4500 гаруй хүн ам оршин суудаг 3, 13 дугаар багийн хүүхэд багачууд сурч боловсрох цэвэр цэмцгэр орчин, гэртээ ойр сургууль, цэцэрлэгээр хангагдах юм.
Дашрамд дурдахад, тус аймгийн хэмжээнд бага насны хүүхдийн 64 хувь нь цэцэрлэгт хамрагддаг гэсэн тоон мэдээ байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
сУМЫН СУРГУУЛЬ СУРАГЧГҮЙ БАЙХАД БАГТ СУРГУУЛЬ БАРИНА ГЭДЭГ ЭРҮҮЛ УХААН МӨН ҮҮ
Сум багт ийм олон хүүхэд байгаа юм уу.тооцоо судалгаа хиймээр юм .зарим суманд 5хүүхэд 1р ангид орж байна гэсэндээ.улсын мөнгийг сэтгэлийн хөөрлөөр сайд болсон завшааныг тохиолдуулж хувиасаа бариулж буй юм шиг үрэн таран хийх сайн зүйл бишдээ
МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ЗААДАГ СУРГУУЛЬ БАРИАРАЙ.
Tulhtai hii zaigui mundag said shuu. Amjilt husey