"Ювентус"-т сүр дуулиантай ирсэн Криштиан Роналдо өчигдөр (2018.09.19) Аваргуудын лигийн нэгдүгээр үед "Валенсиа"-тай нүүр туллаа.
Харамсалтай нь, алдарт тамирчин тоглолт эхлээд ердөө 27 минут болж байхад шүүгчээс УЛААН ХУУДАС авснаар талбайг орхилоо. Тамирчин улаан хуудсаар торгуулснаар гурван удаагийн тоглолт өнждөг. Гэхдээ "Ювентус" энэ тохиолдолд маргаан үүсгэх нь дамжиггүй. Роналдогийн тоглолтыг хүлээж байсан дэлхийн сая сая фэнүүд нь харамсал илэрхийлж, улаан хуудас өгсөн шүүгчийг буруутгаж эхэлжээ. "...Тэр улаан хуудас авахаар алдаа гаргаагүй" гэж үзэж байгаа хүмүүс маш олон байна.
Криштиан Роналдогийн эгч Катиа гэхэд "Тэд дүүг минь сүйрүүлэхийг хүсч байна. Миний дүүгийн дуссан нулимс өндөр үнэтэй байх болно" гэжээ.
Роналдог эхний үед алдсан "Ювентус" тоглолтыг арвуулаа үргэлжлүүлж, "Валенсиа"-г 2:0 харьцаагаар талбай дээр нь хожсон.
Гэсэн ч талбайгаас хөөгдсөн Роналдо харамссандаа уйлсан нь олон хүнийг гуниглуулаад байна. "Европ түүнд хэтэрхий хатуурхаж байна. Энэ чинь Криштиан Роналдо шүү дээ" гэсэн сэтгэгдлүүд цахим орчинд олон бичигджээ. Ямартай ч "Аваргуудын лиг"-ийн эхний үеийг нулимс дуслуулан үдсэн Роналдогийн дараа дараагийн тоглолтыг чих тавин хүлээе дээ.
Сэтгэгдэл ( 7 )
ямар ч тамирчинг ийм зүйл тойрохгүй дайрч гардаг юм даа
Ямар харамсалтай юм бэ.Бурхан ивээг.
Хөөгдлөө ч гэх шиг. Алдаа гаргаа л биз. Зүгээр дээ. Юм бүхэн хэм хэмжээ, цаг хугацаатай. Гэр бүл, нэр алдар, хөрөнгө мөнгө бүх юм байхад нэг улаан хуудас яршиг л байна дөө.
Худлаа баашилж унаж хэвтээд зөвхөн торгуулийн оноогоор л гоол хийдэг хүн байна лээ ш тээ
Тамирчин хүний харамсаж алдсан алдаа энэ бүхэндээ дүгнэлт хийж засаж чаддаг чадвар бол хам гийн гол сайн чадвар юм шүү.Гэхдээ алтан үе нь дуусаж байна даа.Одоо түүнд алдар нэр мөнгө хөрөнгө бүх зүйл байна.Маш их хөдөлмөрлөж чадсан .Гагцхүү тэр сайхан гялалзаж явсан залуу нас гэдэг юугаар ч солишгүй үнэт зүйл өдөр өдөрөөр холдож байгаад харамсан нулимс унагааж байна даа.