Подольски Хакүход шигшээ багийнхаа өмсгөлийг бэлэглэв

2018 оны 09 сарын 20

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 11 дэх өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Такаясүг давснаар ганцаараа нэг ч унаагүйгээр тэмцээнийг тэргүүлж эхэлсэн. Энэ өдрийн барилдааны дараа Германы нэрт хөлбөмбөгч, дэлхийн аварга Лукас Подольски их аваргатай уулзаж, шигшээ багийнхаа өмсгөлийг дурсгал болгон бэлэглэжээ.

Лукас Подольски өдгөө Японы Жей лигийн “Виссел Кобэ” багт тоглож байгаа.


Хакүхо М.Даваажаргалын хувьд энэ башёд хоёр том амжилт шинэчлэн тогтоох боломжтой байсны нэгийг нь биелүүлсэн. Тэрбээр ёкозүна цол хүртсэнээсээ хойш 800 дахь даваагаа авч, өөр сүмочдын эвдэхэд хэцүү нэгэн гайхалтай тоонд хүрсэн. Тэгвэл одоо дахин гурван удаа давбал Макүүчи буюу дээд зиндаанд 1000 давсан анхны бөх болж, түүхэнд мөнхрөх юм.

Подольски  мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхотой ийнхүү уулзсан бол Асашёорюү Д.Дагвадоржтой 2006 оны дэлхийн аварга, Италийн алдарт хөлбөмбөгч Алессандро Дель Пьеро уулзах санал тавьсан талаар Д.Долгорсүрэн зааны бага хүү олон нийтийн сүлжээндээ тэмдэглэсэн байсан.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top