Шинэ мэдээлэл хүргэе. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Мянганы сорилтын сангийн 350 сая ам.доллар буюу 875 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулж, гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайдын айлчлал өнөөдөр /2018.09.20/ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй албан ёсны хэлэлцээ хийснээр эхэлсэн. Хэлэлцээний үр дүнд төлөөлөгчид хоёр орон шинэ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн үндэс суурийг тавьж буйг зарласан бөгөөд АНУ-аас Мянганы Сорилтын Сангийн (МСС) хүрээнд Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох гэрээний асуудлыг шийднэ гэдгийг өмнө нь мэдэгдсэн билээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Мянганы сорилтын сангаас авах 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурсан талаар “11 жил 1 сар 1 хоногийн өмнө Мянганы сорилтын сангийн 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийн анхны гэрээнд гарын үсэг зурж байжээ” хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим сүлжээнд нийтэлжээ.
МСС-гийн энэхүү тусламжийн хүрээнд манай улсын тулгамдсан асуудлын нэг болох Улаанбаатар хотын усны хангамжийн асуудал шийдэгдэнэ. Ингэснээр Монгол Улс анх удаа саарал ус ашиглах технологи хэрэглэж эхэлнэ. Дэлхийн олон оронд энэ технологи нэвтэрсэн ч монголчууд өнөөдрийг хүртэл ийм технологигүй явж ирсэн юм.
Гэрэл зургийг Ц.ГАН-ӨЛЗИЙ
Сэтгэгдэл ( 0 )