Индонезийн хоёр хотод зохион байгуулагдсан, Азийн наадмын үргэлжлэл “Азийн пара наадам-2018” ирэх 10 дугаар сард тус улсын нийслэл Жакарта хотноо зохион байгуулагдах бөгөөд тэмцээний тасалбар худалдаанд гарсан байна.
Тасалбарын үнэ хувьд 500 мянган рупиягаас /34 ам.доллар/ 2.5 сая рупиягийн /168 ам.доллар/ хооронд байхаар тогтоожээ.Тус наадмын нээлтийн ажиллагаа 10 дугаар сарын 06-нд Жакарта хотод байрлах “Gelora Bung Karno” цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Нээлтийн ёслолд дунд болон ахлах сургуулийн 1000 сурагч, хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй хүн бүжиглэх бөгөөд өөр бусад уран бүтээлчид оролцох ажээ.
Аравдугаар сарын 06-13-ны хооронд үргэлжлэх “Азийн пара наадам-2018” тэмцээнд 41 орон болон нутаг дэвсгэрийн 2800 гаруй тамирчин оролцоно. Сагсан агсан бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлт, шатар болон туялзуур сэлэм зэрэг спортын 18 төрлөөр өрсөлдөх пара наадмыг 2010 онд Хятадын Гуанжоу хотод анх зохион байгуулж байсан түүхтэй билээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )