Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд начин цол олгох уу?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс буюу таваас дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг хуультай.

Энэ жилийн баяр наадмын үеэр бөхчүүдээс авсан шинжилгээний эхний хариу БНСУ-аас ирсэн байна. А сорьцын хариуг Допингийн эсрэг үндэсний төв болон Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсоор зарлаагүй байгаа ч нэр холбогдоод буй улсын гарьд Н.Ганбаатар тайлбар өгч, өөрийн хэрэглэж байсан эм тариа, эмчилгээний талаар мэдээлэл өгчээ.

Гарьд Н.Ганбаатар, харцага А.Цацавшир нарын тухайд хоёул зургаагийн даваанд өвдөг шороодсон. Н.Ганбаатарын хувьд тавын таваанд Баянхонгор аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүг давсан бол А.Цацавшир улсын начин Ч.Хөхчирэнгэрийг давсан.

Одоо Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллагууд уг мэдээллийг хуулийн хугацаанд харилцан бие биедээ мэдээлж, бөхчүүдэд мөн танилцуулах процесс үргэлжилж байгаа бөгөөд бөхчүүдийн B сорьцоос дахин хориотой бодис илэрвэл энэ тухай мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Үүний дараа Баяр наадмын комисс хуралдаж, бөхчүүдэд ямар хариуцлага тооцох тухай шийдвэр гаргана. Хуулийн дагуу бол допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд унасан бөхийн цол, чимгийг нөхөж олгох ба 2 жил хүртэлх хугацаагаар заал танхимын болон баяр наадмын барилдаанд зодоглох эрхийг нь хасдаг.

Улсын гарьд Н.Ганбаатарын тайлбар гэх уг мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигджээ.




Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Батнасан(103.194.176.117) 2018 оны 09 сарын 24

Уг энэ хоёрт допинг хэрэглээд байх шаардлага баймааргүй л юм. Бас Орхонд ч тийм шаардлага байхгүй. Цаана нь нэг учир шалтгаан байгаа мэт л санагдаад байна даа.

0  |  0
Top