Англи довтлогчийн гурван хүүхэд сар хагасын хугацаанд гурван өөр эмэгтэйгээс төржээ

2018 оны 09 сарын 24

Английн “Сток Сити”-гийн довтлогч Сейдо Берахино спортын амжилтаар нэг их гавихгүй ч хувийн амьдралынхаа тун хачирхалтай гэмээр “амжилт”-аар дэлхий дахины чихийг сэртхийлгээд амжлаа. Сарын хугацаанд Берахиногийн гурван хүүхэд мэндэлсэн юм байна. Гэхдээ гурвуулаа гурван өөр ээжтэй гэнэ.

Эхнийх нь Берахиногийн хуучин сүйт бүсгүй Стефаниа Критофоругаас төрсөн хүү Коста. Костагийн төрсөн эцэг нь Берахино гэдгийг албан ёсоор баталгаажуулж, бүртгэж авсан юм байна.

Харин хоёр дахь нь Аниа Мариа хэмээх охин. Ээжийг нь Челси гэдэг. Ингээд сарын хугацаанд хүү, охин хоёртой болчихоод байж байтал 28 настай нэгэн эмэгтэй мөн Берахиногийн хүүхдийг төрүүлсэн гэж шүүхэд ханджээ. Энэ эмэгтэй хөлбөмбөгчийн багынх нь найз гэж мэдүүлжээ.

Ийм толгой эргэм үйл явдлын зангилаа гогцоог олох ажилд Их Британийн хэвлэлүүд шамдан оржээ. Ингэснээр зарим учиг тайлагдаж эхэлсэн байна. Гэгээн Валентины өдрөөр Берахино гэртээ Челсиг дагуулж ирсэн тул сүйт бүсгүй Стефаниа нь харилцаагаа таслахад хүрсэн аж. Харин  гурав дахь хүүхдийг гаргасан эмэгтэй хөлбөмбөгчийн багынх нь найз гэдэг нь нотлогджээ. Тэгэхээр Берахино үнэхээр нэг сард гурван өөр эмэгтэйгээс гурван хүүхдээ өлгийдөн авчээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(188.95.123.149) 2018 оны 09 сарын 24

haruudiin chadah ganc ym ene

0  |  0
Zochin(202.126.88.52) 2018 оны 09 сарын 24

A.cuugiin duu n yum bishuu

0  |  0
Kkk(202.55.183.108) 2018 оны 09 сарын 24

TSAANA NI USHUU BAIGAA

0  |  0
Top