Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдож буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний дэвжээнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд барилдаж, хүрэл медаль хүртсэнээр Монголын жүдочдын медалийн салхийг хагалаад байгаа. Түүний хувьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртсэн анхны монгол жүдоч болсон.
Харин өнөөдөр манай жүдочдоос -70 кг-ийн жинд Цэнд-Аюушийн Наранжаргал, -90 кг-ийн жинд Гантулгын Алтанбагана нар хүч үзэж байна. Монголчуудын хувьд үлдсэн жин бүрийн тамирчдаасаа медаль хүлээж буй нь гарцаагүй. Дараа дараагийн өдрүүдийн барилдаан жүдо сонирхогчдын анхаарлыг илүүтэй татаж байгаа нь зүйн хэрэг.
Өнөөдөр барилдах дээрх тамирчдаас гадна эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд өрсөлдөх ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар, +100 кг-д зодоглох Өлзийбаярын Дүүрэнбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д хүч сорих Баттулгын Мөнхзаяа нар барилдах өдрөө хүлээж байна.
Манай тамирчдаас хүн бүхний сонирхлыг гойд татаж буй бөх бол мэдээж Найдангийн Түвшинбаяр. Найдлага алддаггүй аварга өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй жин буюу +100 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, монголчуудаа баяруулсан. Монголын баг тамирчид дунд, насны хувьд “харьсан”-д тооцогддог ч баридааны тал дээр эрч хүчтэйгээрээ гайхагддаг Түвшээдээ жүдо сонирхогчид найдлага тавин хүлээж байна. Түүний жинд өөрөөс нь бага жинтэй нэг ч өрсөлдөгч үгүй. Дандаа үлэмж биетнүүд хүч үздэгийг жүдогийн хорхойтнууд андахгүй. Н.Түвшинбаярын хувьд өмнө нь -100 кг-д зодоглон олимпиос хос медаль хүртэж байсан. Харин энэ удаад ОУХМ Л.Отгонбаатар аваргын үндсэн жинд хүч үзнэ. Түүнийг Монголын -100 кг-ын ирээдүй, Түвшинбаярын дараагийн “найдлага” гэж ярих нь бий.
2017.09.03. Жилийн өмнөх энэ өдөр Н.Түвшинбаяр аварга ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Энэ үйл явдал давтагдаж, аварга маань дахин ард түмнээ баярлуулах боломж бий.
Эргэн дурсахад, Н.Түвшинбаяр 2017 онд Монголын баг тамирчдын дөрөв дэх хүрэл медалийг эх орондоо авчирч байв. Олимпийн аварга өнгөрсөн онд эхний тойрогтоо Казахстаны Ержан Шинкеевийг цэвэр ялж, улмаар Австрийн 20 настай Штефан Хегиг вазаригаар хожсон. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Бразилийн Моурад вазари үнэлгээгээр ялагдсанаар дагах барилдаан хийсэн юм. Тэрбээр дагах барилдаанд Гүржийн Окруашвилиг гурван торгуулиар ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсныг уншигчид санаж байгаа байх. Харин энэ удаад түүнийг медалийн өнгөө хувиргаж, улмаар Дэлхийн аварга гэх эрхэм алдрыг хүртээсэй хэмээн жудо сонирхогчид залбирч буй. Түүнд итгэл хүлээлгэж, найдлага тавихад буруудахгүй гэдгийг тэрбээр олон удаа нотолсон билээ.
Сэтгэгдэл ( 13 )
наранжаргал, мөнхтуяа нарыг шигшээгээс хас, ямарч чадваргүй, монголын нэрийг баастсан 2 новш
Шижирийн тайлбар сайн шүү дээ. Өөр хүниы тайлбартай үзэх сонирхолгүй
Bvreldehvvnee soli.uurchil amjilt gargamaar zaluusig belthee?!
Женкогийн халаасны Улс төрч Булганаасаа ч гарч чадаагүй будаа.
Amjilt husye
Тайдөарлхгчбг СОЛЬ. ЯМАР БҮДҮҮЛЭГ, ҮГ ХЭЛЛЭГИЙН БАЯЛАГГҮЙ, ТАЙЛБАРЛАГЧИЙН УР ЧАДВАР ГЭЖ ҮНЭХЭЭР АЛГА БАЙНА.
shijir bayr saihan tailbarldag ene tailbarlaj bgaan ynheer mundag sain tailbarlagch oor ene huniig guicej tailbarlah hench baihgui
С1 ТВ-ээр жудогийн дэлхийн аварга гарч бна. Бөх тайлбарлагчийн /Шижирбат/ хувьд хар ярь гэсэн хатуу үг хэллэгтэй, бусад орны хүмүүсийн нэрийг зөв хэлж чадахгүй, хэтэрхий бүдүүлэг үг хэллэгтэй жаахан хүүхэд тайлбарлах нь хэрээс хэтэрч бгааг хэлье. Бөхийн тайлбарлагч гэдэг Чанарав гуай шиг уран, сонсголонтой үг хэллэгтэй байх ёстой юм аа.
naidlaga taviad hereggui e, tegj setgeliin daramttai barildaad yugaa hiine,terte tergui delhii medne sh de, chadahgui bol ter l biz,bi lav yum bodohgui , toohgui, harin busad tamirchid n unendee l muu bnaa, sumya l arai gaigui bn, busad n unende harhaaar uur hurmeer, zarimiinh n heldgeer shalnii alchuur shig l bhiin, buh l uls oron sudalj bga, manaih ch gesen sudalj, beltegelee hiideg l blgui de, uur zaluu humuus bdaggui yum uu, ter 17.18 tai ohiduud delhiin avarga bolood l bhiin, 21 tei huu delhiin hoshoi avarga bolj l bn, ah duu hoer delhiin avarga bolj l bn, harin manaid uur buh bn uu, ter