Их мастер Д.Эрдэнэбилэг 56 хүүхэдтэй зэрэг тоглов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Гавьяат тамирчин, 100 буудалт даамын Олон улсын их мастер, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн тав, Монгол улсын 12 удаагийн аварга Д.Эрдэнэбилэгтэй хийх “Зэрэг тоглолт” тэмцээн 9 дахь жилдээ болов /2018.09.23/.

Энэ удаагийн зэрэг тоглолтод нийслэл, орон нутгаас нийт 56 сурагч ирж оролцсоноос спортын мастер, дэд мастер тэргүүтэй 10 гаруй өсвөрийн шилдэг тамирчид байв.

Тэмцээнд БЗД-ийн "Шавь" цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Б.Мөнхжин болон СХД-ийн 42-р сургуулийн 4а ангийн сурагч Б.Баасанбар нар их мастерийг хожиж “Уран өрөг” цомын эзнээр, СХД-ийн 42-р сургуулийн 9б ангийн сурагч Л.Уранмөнх “Хамгийн гоё комбинац” цомын эзнээр, СХД-ийн 84-р цэцэрлэгийн 5 настай бяцхан тамирчин Э.Мөнхдэлгэр уран тоглож “Өсөх ирээдүйтэй даамчин” цомын эзнээр тус тус тодорлоо. Мөн 9 тамирчин их мастертай тэнцэж гарын бэлгээр шагнуулав. Шинэ Монгол сургуулийн 5-1 ангийн сурагч Б.Алтан-Очир, 6-2 ангийн сурагч Н.Хулан нар даамын 3-р зэргийн болзол хангасан юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top