Монголын олимпийн боксын шигшээ багийнхан Азийн аваргын тэмцээний өмнөх сорил болсон "Chine Open" тэмцээнд оролцохоор өнөөдөр Хятадын Гүйян хотыг зорино. Энэ сарын 27-ноос зургадугаар сарын 4-ний хооронд болох тус тэмцээний 49 кг-ын жинд П.Ариунболд, 52 кг-ын жинд П.Сэрдамба зэрэг 10 тамирчин оролцох юм. Тэд Орхон аймгийн "Олимп" баазад 20 гаруй хоног нэгдсэн бэлтгэлд гарчээ. Тамирчид бэлтгэлээ сайн хангасан хэмээн баг тамирчдыг ахлаж явах Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг хэлсэн юм. Тамирчид тэмцээнээ дуусгаад Иорданы нийслэл Амман хотноо зургадугаар сарын 17-27-ны өдрүүдэд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )