УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байгалийн хийн хоолойн асуудлаар санал солилцжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Уул уурхай, хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч В.Путинд бараалхжээ. Уулзалтын үеэр Монгол Улсаар дамжуулах байгалийн хийн хоолойн асуудлаар санал солилцсон байна. Байгалийн хийн хоолой барихтай холбоотойгоор төмөр замын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгааг уулзалтын үеэр хөнджээ. Мөн түүнчлэн өнгөрсөн зургадугаар сарын 08-ны өдөр ОХУ-тай 25 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр нүүрс тээвэрлэх болсонтой холбоотойгоор энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан байна. ОХУ-ын зүгээс Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараар ахлуулсан төлөөлөгчид ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров, Байгалийн нөөц, экологийн сайд Д.Н.Кобылкин, “Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И.Сечин нарын бусад төлөөлөлтэй уулзжээ. Гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ОХУ газрын тосны үнээ ирэх сард нэмэгдүүлэх тухай мэдээлэл гарсантай холбогдуулан газрын тосны үнэ, нийлүүлэлтийн талаар ч санал солилцсон байна.

Айлчлалын үр дүн, чухам ямар асуудал ярилцаж, ямар шийдэлд хүрсэн тухайгаа айлчлал дууссаны дараа олон нийтэд  мэдээлэхээр болжээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.112.198) 2018 оны 09 сарын 28

улс орноо бодож ажилбал өөрт аюултай гэдэг юу гэсэн үг вэ улсынхаа эсрэг ажил гэсэн үгүү

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 09 сарын 27

Сайн байна. Улс орноо бодож хамаагүй хөдөлбөл өөрт чинь бас л аюултай юм шиг байна. Болгоомжтой сайн ажиллаарай. Амжилт.

0  |  0
z(66.181.184.184) 2018 оны 09 сарын 26

TZ AAS NEFT TEEHGUI

0  |  0
Zochin(88.130.50.166) 2018 оны 09 сарын 26

Putiny ineed hurden bh da, buh hun sayd hijgeed, tegeed tun chuhal salbaryh. Jadaj asuultyg n oilgoj hariulsan bgaa da. Yadaj soyol, sportyn salbaryn darga bolohgui de, tijm darga boloh durtai jum hol.

0  |  0
Top