Н.Түвшинбаяр аваргын өнөөдрийн өрсөлдөгчид

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр ба хүнд жингийн барилдаан болно. Харин маргааш багийн барилдаан эхэлнэ.

Бакугийн дэвжээнд өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мөнхтуяа нар барилдана. Н.Түвшинбаяр аваргын хэсэгт Чехийн Лукас Крплак, Нидерландын Хенк Грол, Азербайжаны Ушанги Кокаури нарынн шилдгүүд багтсан.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт Кыргызстаны бөх Бекболот Токтогоновтой барилдана. Түүнийг ялбал Хятадын Шао Тонг түүнийг хүлээж байна. Ялсан тохиолдолд хэсгийг тэргүүлэгч Лукас Крплак, Нидерландын Хенк Грол нарын ялсантай нь шөвгийн наймд шалгарахын төлөө барилдах юм.

Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр аварга, бусад бөхчүүддээ Дэлхийн аваргын медальд хүрэхийг хүсье.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.227) 2025 оны 03 сарын 13

торгуульдаг юмаа. одоо хурдтай хѳдѳлгѳѳн шаарддаг дүрэмтэй бсон.млнгол бѳх шиг барилдвал хѳѳгднѳ уул нь сугалаа гоё л бна

1  |  0
Soo(103.26.195.92) 2025 оны 03 сарын 13

Shine zaluus todoorhig uridchilan taashgui.

1  |  0
Намхай Булган, Сайха(182.160.3.48) 2025 оны 03 сарын 13

Ямар сонин юм бэ? Чех, Голланд 2-г ялчихвал мөнгө, алт гээд үзэлцэх боломж байна.

1  |  0
Mgl(103.26.193.110) 2025 оны 03 сарын 13

Tuvshee avarga alnoo delhiin boh shuu dee

1  |  0
2222(202.170.80.25) 2025 оны 03 сарын 13

Теди баавгай энэ удаагийн дэлхийн аваргыг өнжсөн. Чехийн Лукаш Крпалык,Голландын Хенк Грол 2-г ялвал явнаа явна. Гэхдээ хэцүү хэсэгт орж дээ аварга маань.

1  |  0
1111(202.179.30.194) 2025 оны 03 сарын 13

теди рэнэтэй таарчихгүй бол ч хүрэл медаль авна даа манай хүн

1  |  0
Close menu