Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өрсөлдөгчөө яллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Азербайжаны Бакуд болж буй жүдо бөхийн ДАШТ-ий сүүлийн өдрийн барилдаан эхэллээ.

Бакугийн дэвжээнд өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, барилдаж байгаа. Түүний хэсэгт Чехийн Лукас Крплак, Нидерландын Хенк Грол, Азербайжаны Ушанги Кокаури нарын шилдгүүд багтсан.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Кыргызстаны бөх Бекболот Токтогоновтой барилдлаа. Хоёр бөх адил хоёр торгуультай барилдаан үргэлжилж байгаад төгсгөлд олимпийн аварга Н.Түвшинбаяр Кыргызстаны тамирчныг сугадаж мушгин, цэвэр ялалт авлаа. Хоёрдугаар тойрогт Хятадын тамирчин Шао Тонг түүнийг хүлээж байна. Мөн жинд хүч үзэж буй ОУХМ Ө.Дүүрэнбаяр энэ цаг мөчид өрсөлдөгчөө ялаад байна.

Л.ЗУЛ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top