Есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 8-нд Польш улсын Горинець хотноо зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын багийн ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Олимпиад буюу багийн ДАШТ-д манайхан өмнө нь гурван удаа оролцож, 1998 онд 8-р байр, 2003 онд 9-р байр, 2010 онд 7-р байр эзэлж байсан түүхтэй. Энэ удаагийн тэмцээнд охид, хөвгүүдийн багаар оролцох гэж байна. Баг тамирчдадаа амжилт хүсье.
Багийн бүрэлдэхүүн:
Охид: ДДХМ Э.Хүслэн (U-19), СМ Б.Мишээл (U-17), ДМ Б.Лхагвадолгор (U-14)
Хөвгүүд: СМ Б.Пүрэвжаргал (U-19), СМ С.Мөнх-Оргил (U-17), СМ Б.Энхрийлэн (U-14)
Дасгалжуулагч: Ц.Алтанхуяг
Сэтгэгдэл ( 0 )