Монголын жүдочид Японы багтай учраа таарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Азербайжан улсын Баку хотноо үргэлжилж буй Жүдо бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр өнөөдөр /2018.09.27/ таарч байна. Энэ өдөр багийн холимог барилдаан болно. Энэ удаагийн холимог барилдаанд Өмнөд болон Хойд Солонгосын баг нэгдэж оролцохоороо онцлог. Багийн барилдаанд нийт 19 улсын тамирчид өрсөлдөнө.

Энэ төрөлд эрэмбээрээ Япон, Бразил, Герман эхний гуравдугаарт бичигдэж буй. Харин өмнөд, хойд Солонгосын нэгдмэл баг дөрөвдүгээрт жагсчээ. Өнөөдрийн барилдаан эрэгтэйчүүдийн 73 кг жингийн барилдаанаар эхлэх юм. Монголын шигшээ багийн хувьд эхний тойрогт Японы багтай учраа таарчээ. Тэднийг ялвал Азербайжан, Австрийн ялсантай нь хүч үзнэ.

Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн ДАШТ-д зодоглоогүй Францын алдарт жүдоч Тэдди Ринер тамирчдын комиссын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа. Жүдо сонирхогчид түүний зодог тайлсан эсэхийг сонирхож, дэвжээнд дахин гарах үгүйг нь сонирхож байгаа нь мэдээж. Энэ асуултад Тэдди "2019 оны нэгдүгээр сараас бэлтгэлдээ эргэн орж, Токио-2020 зуны олимпийн наадмын бэлтгэлээ эрчимжүүлнэ" гэж мэдэгджээ.

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.123.194.113) 2018 оны 09 сарын 27

Ene olon hoorhonuuddee amjilt

0  |  0
Top