Хакүхо аавынхаа эхлүүлсэн ”Их шавь” дэвжээг өргөжүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо 41 дэх түрүү хүртсэнийхээ дараа Монгол руу гаа яаран ирсэн нь дархан аварга, Монголын ард түмний хайртай бөх Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан бөхийн нэгэн сайхан өргөөний үйл хэргийг өргөтгөх ажил байжээ. Монголын хүчит бөхчүүд, агуу тамирчид төрөн гарсан, бөхийн эрдэм, ухаан, хүч бяр, сургалтын уурхай болсон "Их шавь" дэвжээ өнөөдрөөс эхлэн шинэ байртай, шинэ үйл ажиллагаатай болж, өргөжин тэллээ.

Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан "Их шавь" спорт сургалтын төвийн шинэ байрны нээлтэд үе үеийн олимпийн медальтнууд, үндэсний бөхийн аваргууд, жүдо, самбо, чөлөөт бөхийн холбоод, тус сургуулийн төгсөгчид болох спортын алдартнууд оролцож, хүндэтгэл илэрхийлэв.

Image may contain: 5 people, people smiling, people standing and text

Image may contain: 15 people, crowd and outdoor


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dandaa hamt syy?...(148.60.92.227) 2018 оны 09 сарын 27

abragad aaamjiltaas gadna yhaan hairlasan eejdee tegs hairtai bilee!agyy abragiin hyy iim l baina!saihan syy!!!bayar hyrgye!

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 09 сарын 27

Үнэхээр сайхан байна. Сайхан сэтгэлтэй дархан аваргын хүү их ухаантай байна. Одоо ээжийгээ л сайн харж хандаарай. Сайхан бүхнийг хүсье.

0  |  0
Top