Багийн барилдаанд Японы жүдочдыг буулгаж авч чадсангүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Азербайжаны Баку хотноо үргэлжилж буй ДАШТ-ий сүүлийн өдрийн барилдаан эрэгтэй, эмэгтэй холимог багийн тэмцээнээр эхэллээ. Монголын багийг төлөөлж -70 кг-ийн жинд Ц.Наранжаргал, -73 кг Бат-эрдэнэ, +78 кг-д Б.Мөнхтуяа, +90 кг-д Ө.Дүүрэнбаяр баяр нар барилдсан ч хожигдол хүлээлээ. Нэгэнт 4:0-ээр ялагдал хүлээсэн учир ДАШТ-ий дүрэм ёсоор дараагийн тамирчдыг барилдуулсангүй.

Японы жудочид ДАШТ-ий багийн төрөлд 12 түрүүлээд байгаа юм. Түүнээс холимог багийн төрөлд таван түрүү авчээ. Монголын баг тамирчид ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж, нийт гурван хүрэл медальтайгаар эх орноо зорих нь. Жүдочид багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан туршлагатай ч энэ удаад жүдог үндэслэгч Япон орны тамирчидтай сугалаа таарч, хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авч чадсангүй.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaa(59.153.87.25) 2018 оны 09 сарын 28

taaruuhan bna daa

0  |  0
зочин(103.229.120.108) 2018 оны 09 сарын 28

наранжаргал, мөнхтуяа нар барилдахаар яаж барах вэ, 2 тэнэг

0  |  0
Барахгүй(202.126.89.240) 2018 оны 09 сарын 27

Яааж бархав дээ

0  |  0
Top