Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр өнөөдөр /2018.09.27/ тохиож байна. Энэ өдрийн гол үйл явдлаар дархан аварга Ж.Мөнхбат агсны үүсгэн байгуулсан "Их шавь" дэвжээний шинэ байрны нээлтийн тууз хайчлах ёслолыг хэвлэл мэдээллүүд онцлов. Нэр хүндтэй спортын алдартнууд, Ж.Мөнхбат аваргын хайртай, дотны хүмүүс цугласан шинэ байрны нээлтэд аваргын хүү, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхогийн хэлсэн үгийг онцлон хүргэе.
Хакүхо М.Даваажаргал:
-"Энэ сайхан өдөр цаг зав гарган хүрэлцэн ирсэн аавын минь шавь, төрөл садан, хамт олон, найз нөхөд та бүхэндээ маш их баярлалаа. Энгэр дээр минь байгаа энэхүү Хөдөлмөрийн баатрын тэмдэг бол миний аавын шагнал байгаа юм. Аавыгаа санаж, билэгшээж алдар гавьяаг нь ард түмэн, төр үнэлсэн алдрын тэмдгийг нь өнөөдөр энд зүүж ирлээ. “Их шавь” спорт сургалтын төв маань цаашдаа тив дэлхий, үндэстний хэмжээнд амжилт гаргах баг тамирчдыг бэлтгэх ийм сайхан газар болж, үүд хаалгаа нээлээ.
Есдүгээр сарын башёд амжилттай барилдаж, 41 дэх түрүүгээ хүртлээ. 19 наснаасаа эхэлж авсан даваагаа 1000 болгож, 22 настайдаа аварга болж авсан даваагаа 800 хүргэн, мэргэжлийн сүмо бөхөд ноён оргил ботлох нэгэн түүх эхлүүлчихээд энэ сайхан ёслолоо зорин ирсэндээ баяртай байгаа. Аавдаа би амласан юм. Цаашдаа энэ амжилтаа бататгаж, өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэн, сумо сонирхогч Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээнэ гэдгээ хэлмээр байна. Япон улсад удахгүй олимп болно. Та бүхэндээ өлзийтэй сайхан ерөөлийг тавьж, олимпод баяртай уулзах өдрийг хүлээж байгаагаа уламжилъя".
Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо 41 дэх түрүү хүртсэнийхээ дараа Монгол руу гаа яаран ирсэн нь дархан аварга, Монголын ард түмний хайртай бөх Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан бөхийн нэгэн сайхан өргөөний үйл хэргийг өргөтгөх ажил байжээ. Монголын хүчит бөхчүүд, агуу тамирчид төрөн гарсан, бөхийн эрдэм, ухаан, хүч бяр, сургалтын уурхай болсон "Их шавь" дэвжээ өнөөдрөөс эхлэн шинэ байртай, шинэ үйл ажиллагаатай болж, өргөжин тэллээ. Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан "Их шавь" спорт сургалтын төвийн шинэ байрны нээлтэд үе үеийн олимпийн медальтнууд, үндэсний бөхийн аваргууд, жүдо, самбо, чөлөөт бөхийн холбоод, тус сургуулийн төгсөгчид болох спортын алдартнууд оролцож, хүндэтгэл илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 11 )
Mundag
Mongoliin ard tumnii baharhal bolson aav huu 2 doo
Монголын бахархал болсон эцэг хүү 2 мөнөөсөө мөн. Ойрын 30, 40 жилд ийм аав хүү 2 төрөхгүй л болов уу. Ухаантай мундаг даруу төлөв сайхан аварга шүү. Улам их амжилт хүсье!
баяр хүргэе. их аврага мөнхбат аваргын хүү сайхан байнаа. ард түмний хайртай аав хүү 2-т ард түмэн хайртай шүү
Аав хүү 2 хоёулаа гавьяат,2уулаа хөдөлмөрийн баатар тул солиж зүүгээд билэгдлээ бодсон нь болохгүй газаргүй доор бичсэн 2 согтууд энгэртээ зүүх энгийн тэмдэг ч байхгүй та нарын заяа хоншоор 2 хол дутна хол очиж хуц.
Монгол хүнийг шагнасан шагналыг япон хүн зүүж болдог юм уу
Монголчуудыг нутаг нугаар Дөрвөд хүн хүн биш,Завханыхан завхай, Архангайнхан танк хүлдэг гэх мэтээр нэр хоч зүүн доромжилж хагалж ирсэн Мөнхбат Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн.Judas!
Сайн ч хүү сайхан ч хүү.Аав нь тэнгэрээс хараад баярлаж байгаа байх аа.Сайхан буурал ээжийгээрээ гоежээ.Аваргадаа амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Их шавь сургуулиараа овоглосон олон олон олимп дэлхийн аварга төрөх нь дамжиггүй.
Менхийн хуу менхед дуурсагдах Монголын бахархал хурай хурай
yhaantai hyy dyrsamjtai yg hellee!Mongoliin ard tymen taniig martahgyi ter byy hel Mongoliin hychit abraga byrhanii orond baigaa aabiig chini ch martahgyi ee!amidraliin yrt ayanii chini zam elziitei baih boltygai!