IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны зэрэглэл, чансаа өндөртэй "Их дуулга" тэмцээн энэ сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-д болно. Жил бүр "Их дуулга"-ын дөрвөн цуврал тэмцээн болдгийн 2011 оны хоёр дахь нь Москва хотын "Лужники" цэнгэлдэхэд болох юм. Манай улсаас тус тэмцээнд зодоглох багын бүрэлдэхүүнд эрэгтэй 12, эмэгтэй есөн жүдоч багтжээ. Тамирчид цуврал тэмцээнүүдэд оролцож, оноо цуглуулах бөгөөд үүнээс хамаарч жин, жингийн бөхчүүдийн чансааг гаргадаг байна. Чансааны Топ-20-д багтсан тамирчид Лондонг зорих эрхтэй болох аж. "Их дуулга"-ын хувьд чансаа өндөр, түрүүлсэн тамирчин 300 оноо авна. Шагналын сан нь 150 мянган ам.доллар бөгөөд алтан медалийг 5000, мөнгө 3000, хүрэл 1500 ам.доллар дагалдах аж. Тамирчид маргааш эх орноосоо мордох бөгөөд баг тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар нар ахлах юм байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )