Д.Лүндээжанцан гишүүн шатрын олимпод оролцож явна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Дэлхийн шатрын олимп энэ сарын 26-наас 30-ны өдрүүдэд Гүрж улсад зохион байгуулагдаж байна. Дэлхийн шилдэг шатарчид чуулж буй олимпод манай улсаас Шатрын холбооны тэргүүн болон Дэлхий шатрын холбооны мастер Д.Мөнхзул тэргүүтэй тамирчид оролцохоор аяны дөрөө авчээ. Харин энэ удаагийн олимпод манай парламентийн нэртэй шатарчдын нэг Д.Лүндээжанцан гишүүн оролцохоор УИХ-ын даргын томилолт өвөртөлсөн байна.

Д.Лүндээжанцан гишүүний хувьд УИХ дахь шатрын “Лобби” бүлгийн гол гишүүдийн нэг төдийгүй Монголын шатрын холбооны тэргүүлэгч, шатрын зүтгэлтнүүдийн нэг юм. Уг нь Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, манай парламентийн шаггүй шатарчдын нэг Б.Саранчимэг гишүүн олимпод оролцох ёстой байсан ч энэ удаад Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалын багт багтсан учраас оролцох боломжгүй болжээ.

Тиймээс УИХ-ын гишүүн П.Лүндээжанцан парламентийг төлөөлөн олимпод оролцож шатарчдынхаа дээлийн захыг мушгиж яваа аж.

С.Ууган

www.zindaa.mn   

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shaardlaga(78.245.100.57) 2018 оны 09 сарын 30

ene nuhur harin ajilaa hiij huulia batalsan ni deeree... yun shatriin temtseen yarshig huuhduud l toglono biz..

0  |  0
Top