Хөвгүүд хожиж, охид тэнцэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

Польш улсын Хориньец-Здрүй хотноо зуун буудалт даамын өсвөр, залуучуудын багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцож буй.

Тэмцээний хөвгүүдийн ангилалд 14 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд "А" хэсэгт Монголын баг эхний тоглолтоо Италитай хийж, 4:2-оор хожлоо. Нэг болон хоёрдугаар ширээнд тоглосон СМ Б.Пүрэвжаргал, С.Мөнх-Оргил нар тэнцсэн бол гуравдугаар ширээнд тоглосон СМ Б.Энхрийлэн хожиж, багтаа ялалт авчирсан байна.

Харин охидын ангилалд 10 баг тойргоор тоглох бөгөөд Монголын баг эхний тавилдаа Беларусьтай 3:3-аар "эвийн гэрээ" байгуулжээ. Нэгдүгээр ширээн дээр тоглосон дэлхийн даамын холбооны мастер Э.Хүслэн учраадаа хожигдсон бол хоёрдугаар ширээнд СМ Б.Мишээл ялалт байгуулж, гуравдугаар ширээнд Н.Лхагвадолгор тэнцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top