Бүгд найрамдах Энэтхэг Улсын Пунь хотод 2018 оны аравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Бодибилдинг Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Дэлхийн гурав, Азийн хоёр удаагийн аварга ОУХМ тамирчин Г.Угалзцэцэг оролцохоор эх орноосоо мордлоо.
Мөн Монголын Бодибилдинг фитнессийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, Бодибилдингийн ОУ-ын шүүгч Д.Хишигдэмбэрэл нар тус тэмцээнийг зорьж байна. ОУХМ Г.Угалзцэцэг Women’s Athletic Physique -165 cm ангилалд өрсөлдөх юм. Тэрээр энэ ангилалд урд нь ДАШТ-нд гурван удаа, ААШТ-нд хоёр удаа аваргалж байсан юм. Дашрамд дурдахад, Г.Угалзцэцэгийн дасгалжуулагч хэлэхдээ "Г.Угалзцэцэгийн бэлтгэл маш сайн байгаа. Энэ жилийн дэлхийн аваргаас том амжилт хүлээж байна" хэмээжээ.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )