БАРИВЧИЛГАА: Их хэмжээний мөнгө хурааж, битүүмжиллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Голомт" хотхонд тагнуулын байгууллагаас яг одоо гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Тэд тус хотхоны "С" блокийн 11 давхарт гүйцэтгэх ажиллагаа явуулахаар орсноос хойш цаг гаруй хугацаа өнгөрч байна. Эх сурвалжийн мэдээлснээр 1.3 сая ам.долларын авлигыг хууль, хяналтынханд өгөх гэж байсан хятад иргэдийг баривчлахаар хуулийн байгууллагынхан ирсэн бололтой. Эл хэрэгт холбогдуулан цагдаагийн дарга нарыг саатуулан шалгаж байгаа юм. Түүнчлэн парламентын нэр бүхий хоёр гишүүн холбогдоод байгаа талаар эх сурвалж мэдээлсэн билээ.

Дөнгөж сая тагнуулынхан байрнаас цэнхэр хайрцганд хийж битүүмжилсэн их хэмжээний мөнгийг хураан авснаа гаргаж, машинд шилжүүллээ. Дотор 6-7 хятад иргэн байгаа гэх мэдээлэл байна.

Тагнуулын ерөнхий газрын гүйцэтгэх ажиллагаа дуусч, тус газраас өөрийн байрны гадна мэдээлэл хийхээр зарлалаа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.80) 2025 оны 03 сарын 13

УИХ гишүүн асан Батчимэг Тайваний тагнуулын хэрэгт туслахаа золиослосон. Түүнийг хамт хорих ёстой. Хаа сайгүй тагнуулууд.

1  |  0
Bid(139.5.218.47) 2025 оны 03 сарын 13

Tagnuul gecheed delhiigeer neg zarladag ym bhdaa

1  |  0
амжилт(202.9.42.97) 2025 оны 03 сарын 13

зиндаагийн мэдээллүүд хурдан шуурхай сайн болоод байгаа шүү энэ эрчээ бүү алдаарай

1  |  0
Vher Mongolchuud(66.181.184.65) 2025 оны 03 сарын 13

Ted Vher Mongolchuud bvgd hydlaa garuud

1  |  0
Иргэн(122.201.24.42) 2025 оны 03 сарын 13

Яагаад тагнуулын ажиллагааг зарлаад байгаа юм бэ?

1  |  0
Top