Чөлөөт бөхийн 2018 оны ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн есдүгээр сарын 28-30-нд болсон талаар Монгол чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Македоны нийслэл Скопьегийн "VIP Arena Boris Trajkovski" спортын ордонд болсон тус тэмцээн “А” (35-40 нас), “В” (41-45 нас) “С” (46-50 нас) “D” (51-55 нас), “E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалаар явагджээ.
Манай улсаас тэмцээнд 20 тамирчин, дөрвөн албаны хүн, нэг шүүгч, нэг эмчтэй оролцсон бөгөөд нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл, нийт 10 медаль хүртсэн байна.
"СКОПЬЕ"-ГЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД
Алтан медаль:
1. Буяндэлгэрийн Болд - “E” ангиллын 100 кг
Мөнгөн медаль:
1. Шурагийн Баянмөнх - “В” ангиллын 130 кг
2. Хаянхирваагийн Нямдорж -“C” ангиллын 70 кг
3. Буянтөрийн Лхагвадорж - “А” ангиллын 78 кг
Хүрэл медаль:
1. Буяндэлгэрийн Бат - “E” ангиллын 88 кг
2. Цэвээнжавын Дуламсүрэн - “E” ангиллын 100 кг
3. Доржготовын Ганбат - “В” ангиллын 78 кг
4. Гэндэндоржийн Баатарсүрэн - “С” ангиллын 62 кг
5. Баатарын Содномпил - “А” ангиллын 88 кг
6. Батмөнхийн Сүхбаатар - “А” ангиллын 130 кг
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )