ТЕГ: Тагнуулын ажиллагаа явуулсан ГАДААДЫН ИРГЭДИЙГ саатуулсан

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

Өнөөдөр буюу аравдугаар сарын 2-ны өглөө 11:00 цагийн орчимд, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Голомт" хотхоны C блокын орон сууцанд тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж дөрвөн хайрцаг бүхий нотлох баримт битүүмжлэн хураан авсан.

Энэхүү үйл явдалтай холбогдуулж Тагнуулын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ТЕГ-ын Аюулгүй албаны дарга Г.Амгаланбаатар "Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагын хуульд заасан 10, 11 дүгээр зүйлийн дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол улсын Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлд заасан тагнуул хийх гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж саатуулах үйл ажиллагааг явууллаа. Одоогоор мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж буй учир хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 22.3-т заасны дагуу прокуророос албан ёсоор зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар албан ёсоор мэдээлэл өгөхөөс татгалзсан байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын байгууллагаас авч болно” гэсэн юм.


Харин Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг өнөөдөр болсон үйл явдал болоод сүүлийн үед олны анхаарлыг татаж буй мэдээлэлтэй холбоотойгоор дараах тодруулгыг өгсөн юм. (Эх сурвалж: АТГ)

-Өнөөдөр ТЕГ-аас Голомт хотхонд ажиллагаа явуулах үеэр 1.3 сая ам.долларыг оруулж ирсэн хятад иргэдийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл тарлаа. 1.3 сая ам.долларын асуудлыг АТГ шалгаж байгаа. Тэгэхээр АТГ энэ ажиллагаанд оролцсон уу?

-АТГ-аас өнөөдөр Голомт хотхонд 1.3 сая ам.долларын асуудлаар тагнуул болон цагдаагийн байгууллагатай хамтран ямар нэгэн ажиллагаа, баривчилгаа хийгээгүй. Тэгэхээр энэ мэдээлэл худал.

-1.3 сая ам.долларыг хуулийн байгууллагын албан тушаалтны гэрээс олдсон гэж сүүлийн үед хэвлэлээр мэдээлж байна. Энэ талаар тайлбар өгнө үү.

-Юуны өмнө албан ёсны эх сурвалжид тулгуурлаж зөвхөн үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд түгээж байхыг зарим сонин, телевиз, сайтын сэтгүүлчдээс хүсье. УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн, дүүргийн прокурор, цагдаагийн удирдах албан тушаалтан, ашигт малтмалын газрын дарга гэх зэргээр сонин хэвлэлд тодорхой нэр дурдан мэдээлж байгаа нь огт үндэслэлгүй юм. Зарим хэвлэлээр бичээд байгаа шиг дээрх нэр дурдсан хүмүүсийн орон байрнаас 1.3 сая ам.доллар хурааж аваагүй. Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэвлэлийн хурал дээр маш тодорхой хариулт өгсөн. Үүнийг манай сэтгүүлчид мэдэж байгаа.  

-Тэгвэл 1.3 сая ам.долларыг хэний гэрээс хурааж авсан юм бэ? Энэ тухай албан ёсны мэдээлэл өгөөч?

-Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Хахуулийн асуудлыг АТГ хамтарч шалгах ёстой болсон. Ингээд авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа. Ийнхүү шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна.

-Нэр бүхий энгийн иргэн гэдэг нь албан тушаалтан биш юм уу? Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ямар нэгэн албан тушаалтан биш. Төрийн албан хаагч ч биш, энгийн иргэн. Хэргийг нарийвчлан шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг АТГ сүр дуулиантай баривчлаад суллачихлаа. Яагаад суллачихав? Хүү нь УИХ-ын гишүүн болохоор хуулийн байгууллагад нөлөөлсөн үү гэж иргэд хардаж байна л даа. 

-Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар түүнийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж өнөөдөр гарсан байна. Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.28) 2018 оны 10 сарын 03

Хужаа нар л байгаа биз эд нар л улс оронд минь эзэн нь юм шиг иргэнииг зодож жанчина , иргэдэд нь байхгүй газар шороо лиценз авна өөр хэн юм бэ! Лицензиин наймаачид бол хужаа нарын гар хөл хамжигч тагнуул шүү тагнуулыг дотроосоо уих засгиин газраас олно илэрнэ гэдэгт эргэлзэх юм алга

0  |  0
Zochin(67.177.37.9) 2018 оны 10 сарын 03

Mongol ezengyi boljee. Buh zyil holion bantan. Deerhi hoyor hunii medegdelees er n yu gej oilgoh ve. Ezengyi boljee noyon Erungiilugch, Erungii said,aa. Ih hurliin dargaa huuli duren gej ern bnauu. Ta nuhud er n yu hiideg humyys ve. Ichih bulchirhai bna uu Arai dendej bna. Ard tumen tesrene shuu

0  |  0
ич(202.9.43.144) 2018 оны 10 сарын 02

одоо бас эргэж буцаад албан тушалтан гишүүн биш гээд булзааруулаад эхэллээ.энэ сэгснэр хүүхэн буруу зав бурах юм

0  |  0
oyun(202.9.41.113) 2018 оны 10 сарын 02

oboo l doo gej bodoj bna jaraahai l barigsan bna gehedee yah be buten 28 jil gehed kk

0  |  0
Top