Аваргуудын лигийн шинэ улирлын хоёр дахь тоглолтууд өнгөрсөн шөнө /2018.10.02/ болж, ОХУ-ын Армийн төв клуб ЦСКА Москва өнгөрсөн улирлын аварга "Реал Мадрид"-ыг хүлээн авч, 1:0-ээр ялалт байгууллаа.
Тоглолт эхлээд удаагүй байхад буюу ердөө хоёр дахь минутад эзэн багийн Хорват довтлогч Никола Власич гоол оруулан эзэн багийн итгэлийг сэргээсэн. Эхний гоолоос хойш эзэд хэд, хэд довтолсон ч гоол болж чадаагүй юм. Реал Мадрид клубт гоол оруулах хоёр том боломж гарсан ч боломжоо ашиглаж чадаагүй. Тоглолтын хоёрдугаар үед зочин баг "Реал Мадрид" түлхүү довтолж байсан ч гоол болж чадахгүй л байв. Өнгөрсөн ДАШТ-ий үеэр ОХУ-ын шигшээ багийг аварч байсан хаалгач Игорь Акинфеев өнгөрсөн шөнө "Реал Мадрид"-ын хүчтэй довтолгоог зогсоох том хүч байсан юм. Тоглолтын эцсийн мөчид буюу 90+6 дахь минутад Игорь Акинфеев хоёр шар хуудас авч талбайг орхисон.
ЦСКА Москва ялалт байгуулснаар “G” хэсгийг дөрвөн оноотой тэргүүлж байгаа бол "Реал Мадрид" ялагдал хүлээснээр гурван оноотой хэсгийн хоёрдугаарт бичигдэж байна.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )