3х3: Монголын баг залуучуудын ДАШТ-ий эхний тоглолтоо хийж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

 ФИБА 3х3 U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  Монголын залуучуудын шигшээ баг анх удаа оролцож байна. БНХАУ-д болж буй  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2018.10.03/ эхэллээ. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж, ялангуяа Монголын сагсчид өндөр амжилт гаргаж буй сагсан бөмбөгийн 3x3 төрлийн залуучуудын ДАШТ-ийг энэ жил анх удаа зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна. Тэмцээний хэсгийн тоглолт аравдугаар сарын 3-6-нд болж, хасагдах шат аравдугаар сарын 7-нд эхэлнэ. Хэсэг тус бүрээ тэргүүлсэн хоёр баг хасагдах шатнаас шалгарч, шөвгийн наймаас шигшээ тулаан хүртэлх өрсөлдөх юм.  

Өнөөдөр Монголын эрэгтэй баг Унгар (14:20), Латвийн багтай (16:00) тоглоно. Эхний тоглолт яг одоо үргэлжилж байна. Тоглолтыг #MNBA_Sports суваг болон 3x3 Mongolian Basketball Association фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж байна.

ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Эрэгтэй

  • А.Сүхбат
  • О.Эрдэнэцогт
  • О.Энхбаатар
  • П.Мөнх-Оргил

Эмэгтэй

  • Б.Нандинцэцэг
  • Г.Минжин
  • М.Цэрэнлхам
  • О.Хулан

Эрэгтэй баг

А хэсэг: Латви, Монгол, Эстони, Унгар, Индонез
B хэсэг: ОХУ, Нидерланд, Франц, Кыргыз, Египет
C хэсэг: 
Серб, Словен, БНХАУ, Туркменистан, Филиппин

D
хэсэг: Япон, Румын, Украин, Чех, Тайвань

Эмэгтэй баг 

А Хэсэг: БНХАУ, Унгар, Румын, Герман, Уганда 
B Хэсэг: 
Украин, Нидерланд, Индонез, Казахстан, Беларусь
C Хэсэг: 
Франц, Монгол, Япон, Чех, Аргентин

D Хэсэг: 
ОХУ, Андора, Иран, Шри Ланк, Малайз

 



Эрэгтэй багийн хуваарь:

 

Аравдугаар сарын 03

  • 14:20 Монгол – Унгар
  • 16:00 Монгол – Латви

Аравдугаар сарын 05

  • 13:40 Монгол – Эстони
  • 15:40 Монгол – Индонез

Эмэгтэй багийн хуваарь:

Аравдугаар сарын 04

  • 14:20 Монгол – Аргентин
  • 16:00 Монгол – Франц

Аравдугаар сарын 06

  • 14:20 Монгол – Япон
  • 16:00 Монгол – Чех

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top