Тавантолгойн хувьцааг Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн биржийн аль нэг дээр гаргана

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

“Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, IPO хийх ажлын судалгааны хүрээнд Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргахаар судалж байна. Монгол Улс сонгохдоо хөгжиж буй орнуудын компаниудын хувьцааг олон улсын зах зээлд гаргаж байсан туршлага, зах зээлийн үнэлгээ, хөрөнгийн биржийн бодлого зэргийг нь судлах юм.

“Эрдэнэс-Тавантолгой” компани дээр IPO гаргах нэгж байгуулагдсан бөгөөд 14 хоног тутамдаа нэг удаа Засгийн газарт ажлын явц, тогтоолын биелэлтийг хэрхэн хангаж байгаа тухай тайлан мэдээлэл авдаг байна. Тус компани санхүүгийн болон хуулийн зөвлөгөө өгөх компаниудыг сонгон шалгаруулах ажлын бэлтгэлийг хангаж байгаа аж. Компанийн зүгээс эцсийн байдлаар хоёр компанийг сонгосон ч тодорхой мэдээлэл алга байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top