Монголын сүмоч Таканоива А.Баасандорж ёкозүно Харүмафүжи Д.Бямбадоржоос 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилж, шүүхэд хандаж магадгүй байгаа талаар өнөөдөр манай сайт мэдээлсэн билээ. (ЭНД-ээс унших) Тэгвэл, хоёр цагийн өмнө Асахи Шимбун сонин үүнийг баталсан мэдээлэл нийтэллээ.
Хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй тул өнөөдөр /2018.10.04/ Таканоива А.Баасандорж Токиогийн дүүргийн шүүхэд хандаж, Харүмафүжи Д.Бямбадоржоос 24.13 сая иений нөхөн төлбөр нэхэмжилсэн байна.
Өдгөө 34 настай ёкозүна Харүмафүжи болсон хэрэгт хариуцлага хүлээн, 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор зодгоо тайлсан билээ.
Эмчилгээний зардлаас гадна Таканоива караоке бааранд удирдлагаар цохиулж гэмтэл авсны улмаас хоёр башё өнжиж, жүрёо зиндаа руу зэрэг буурсны нөхөн төлбөрийг Харамүфүжигээс мөн нэхэмжилж байгаа аж. Есдүгээр сард болсон тэмцээний үеэр тэрбээр макүүчи зиндаанд эргэн дэвшиж, маэгаширагийн 13-т эрэмблэгдсэн юм.
Таканоивагийн өмгөөлөгчийн хэлснээр 2017 оны сүүлээр Харүмафүжигийн өмгөөлөгч Таканоивад шүүхэд хандалгүй, тохиролцохыг санал болгосон байна. Энэ оны гуравдугаар сард хоёр тал яриа хийж эхэлсэн ч ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй тул ийн шүүхэд хандахад хүрчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр бол 2018 оны наймдугаар сард Таканоива Токиогийн доод шатны шүүхэд хандан, иргэний хэрэгт зуучлах хүсэлт гаргасан аж. Гэвч Харүмафүжигийн талаас есдүгээр сарын 26-нд болсон хэргийн сонсгол дээр хэн ч ирээгүй тул хуулийн дагуу Таканоиваг шүүхэд хандахаас аргагүй болсон гэжээ.
Харүмафүжигийн өмгөөлөгчид одоогоор албан ёсоор мэдэгдэл ирээгүй байгаа тул энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Өмнө нь Харүмафүжи Таканоивад 500 мянга иений нөхөн төлбөр төлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 8 )
хүн зоддог танхай юмнуудаас мөнгө нэхэж новшироход яадгийн зөв шдээ хүн зодож чадсан юм чинь хариуцлагаа үүрч чаддаг байх хэрэгтэй шүү дээ нэхсэн мөнгийг өгөөд чимээгүй салчихаж чаддагүй новшийн гар вэ
ХҮН РҮҮ ГАР ДАЛАЙСАН БОЛ АРАА ДААЧИХАЖ ЧАДАХ ХЭРЭГТЭЙ.
mongold bitgii ireerei baasan dopjoo
mongtei hvn bj hurdan ogchihgvi hel am od blood!
hohirson yum haana bna?ter dundaa SUMO-d syy!!!
iim boh baidgiig meddeggui
ХҮН ХОХИРООСОН БОЛ ШУУД БА ШУУД БУС ХОХИРЛОО НЭХЭМЖЛЭХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ, ӨӨР ДЭЭРЭЭ ТУСГААД ҮЗ ДЭЭ,
Энэ БААСАНДОРЖ гэж үзлийн царайлсан НОВШ болимоор юм... БУЗРУУДЫН ГАР ХӨЛ БОЛЖ явдаг. ИЧЭЭЧ...